"Татвар-Хөгжлийн үндэс" уриатай татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна
"Татвар-Хөгжлийн үндэс" уриатай татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна
   Тавдугаар сарын 6-ны өдөр Орхон аймгийн Татварын хэлтэс жил бүр уламжлал болгон улсын хэмжээнд зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдөр" арга хэмжээг нээн эхлүүллээ. Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон ААН-үүдийн төлөөллүүдтэй уулзалт, сургалт зохион байгуулж, шинээр нэвтэрч буй хууль, систем, татварын хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Тус арга хэмжээний үеэр Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга Б.ӨЛЗИЙСАЙХАН нийт татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ:  Сайн байцгаана уу, Орхон аймгийн татвар төлөгчдийн томоохон төлөөлөл болсон та бүхэндээ болон аймаг, орон нутгийн удирдлагууд та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдөр”-ийн мэндийг хүргэе. “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулаад төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Орхон аймгийнхаа нийт татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүддээ татварын албаны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, бизнесийн үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 20 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эдгээр өдрүүдэд бид бүхэн татварын тухай хууль тогтоомжуудыг танилцуулж, сурталчилж, ажлын үр дүнгээ тайлагнаж, алдаа оноогоо цэгнэж, амжилт бүтээлээ дүгнэн, хамтдаа хийж бүтээхээ төлөвлөдөг сайхан уламжлалтай. Сүүлийн 2 жил манай татварын хэлтэс татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажилласан. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд бид бүхэн орон нутгийн төсөвт нийт 52.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн, мөн улсын төвлөрсөн төсөвт 10.5 тэрбум төгрөг, нийт 63.0 тэрбум төгрөгийн татварын орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажилласан. Энэ бүхэн бол нийт татвар төлөгч та бүхний ажлын амжилт, хичээл зүтгэл, татвар төлөгч, татварын албаны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн хэмээн бид бүхэн дүгнэж байна. УИХ-ын 2019.03.22-ны өдрийн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Багц хуульд Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль багтаж байгаа. Дээрх 3 хуулийг баталсантай холбоотойгоор 23 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, дагаж мөрдөх журмын тухай 3 хууль батлагдсан, хуулиуд батлагдсантай холбоотойгоор 49 эрх зүйн баримт бичиг болох дүрэм, журам, заавар аргачлалыг шинэчилэн баталж хэрэгжүүлнэ. Татварын хуулийн шинэчлэлийн гол зорилт нь: хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх ил тод байдлыг хангах татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах татварын албыг чадавхижуулах, бэхжүүлэх зорилтын хүрээнд шинэчилэн баталсан байгаа. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн Орхон аймгийнхаа нийт татвар төлөгчдөд Татварын хуулийг хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа, шинэчилсэн хуулинд орсон өөрчлөлтүүд талаар цогц сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд татвар төлөгч та бүхэндээ улс, орон нутгийнхаа дээшлэн дэвших сан хөмрөгийг арвижуулах, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласанд талархал илэрхийлж, бизнесийн амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе." гэлээ.  Мөн татвар төлөгчдийн өдөр арга хэмжээний хүрээнд доорх ажлуудыг төлөвлөжээ. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө Хугацаа Д\/д Хийгдэх ажил Цаг Хаана19-05-06 1 ЕБС-ын сурагчдад сургалт зохион байгуулах Наран цогцолбор сургууль 2 Их дээд сургуулийн оюутануудад сургалт, мэтгэлцээн зохион байгуулах 10:00 МУИС 3 Сегментийн ангилалаар татварын багц хууль, цахим татварын системийн шинэчлэл, ebarimt 2.0-ийн хөгжүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулах \/Бичил сегментэд хамаарах татвар төлөгчдөд\/ 10:00 Татварын хэлтэсийн сургалтын танхим 4 "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгуулах 11:00-17:00 Төгөл, Баян ХТ 5 Дунд сегмэнтед хамаарах татвар төлөгчдөд зориулсан сургалт, Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа 9:00 ЗДТГ-ын хурлын танхим19-05-07 2 ЕБС-ын сурагчдад сургалт зохион байгуулах 11:00 Жаргалант 3 Жаргалант сумын иргэд, татвар төлөгчдөд сургалт зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл өгөх 10:00 Жаргалант 4 "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгуулах 11:00-17:00 Хүлэг, Бичил, Арвин ургац, Цах худалдааны төвүүд19-05-08 1 Сегментийн ангилалаар татварын багц хууль, цахим татварын системийн шинэчлэл, ebarimt 2.0-ийн хөгжүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулах \/Тайлан хоцроодог, шинээр бүртгэгдсэн мөн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн татвар төлөгчдөд\/\/ 10:00 Татварын хэлтэсийн сургалтын танхим 2 Их дээд сургуулийн оюутануудад сургалт, мэтгэлцээн зохион байгуулах 13:00 ТИС 3 ЕБС-ын сурагчдад сургалт,мэдээлэл өгөх, татварын хэлтэс болон бизнес эрхлэгчийн ажлын байрыг танилцуулах Автобус аялал \/Лаборатори 8 дугаар сургууль\/ Татварын хэлтэс, Эрдмин ХХК, Анд энерги ХХК 4 "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгуулах 11:00-17:00 Хүрэнбулаг ХТ 5 Баян-Өндөр сумын багуудын иргэдтэй уулзалт зохион байгуулж татварын хууль тогтоомжийн талаах сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх Уурхайчин19-05-09 1 Их дээд сургуулийн оюутануудад сургалт, мэтгэлцээн зохион байгуулах 10:00 МУИС 2 Сегментийн ангилалаар татварын багц хууль, цахим татварын системийн шинэчлэл, ebarimt 2.0-ийн хөгжүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулах \/Жижиг сегментэд хамаарах татвар төлөгчдөд\/ 10:00 Татварын хэлтэсийн сургалтын танхим 3 Баян-Өндөр сумын багуудын иргэдтэй уулзалт зохион байгуулж татварын хууль тогтоомжийн талаах сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөх 15:00 Баянцагаан баг 4 "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгуулах 11:00-17:00 Зуун айл ХТ19-05-10 1 Сегментийн ангилалаар татварын багц хууль, цахим татварын системийн шинэчлэл, ebarimt 2.0-ийн хөгжүүлэлт сэдвээр сургалт зохион байгуулах \/Үсчин, гоо сайханы үйл ажиллагаа эрхлэгчдэд \/ 9:00 Татварын хэлтэсийн сургалтын танхим 2 "Татвар төлөгч танд зөвлөе" уриан дор худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгуулах 11:00-17:00 Хангайн бүс ХТ 3 Гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ажиллагааг зохион байгуулах 15:00 Татварын хэлтэс 4 Шилдэг татвар төлөгч байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулах 16:00 МУИС-ийн Спорт заал19-05-11 1 Шилдэг татвар төлөгч байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулах 9:00 МУИС-ийн Спорт заал   Мөн жижиг болон бичил бизнес эрхлэгчдэд цахим баримт, татварын хууль тогтоомжийн хүрээнд сургалт сурталчилгаа явуулж, томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж иргэдэд сурталчилгаа хийхээр төлөвлөсөн байна.     
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
БҮС НУТАГ, ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ  “ЭРДЭНЭТ ШИНЭ ИЛГЭЭЛТ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МАРГААШ БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН БАЯР НААДАМ ЭХЭЛНЭ
Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ
И.БАТБОЛД: БАЙГАЛЬ ОРЧИНД НӨХӨЖ БАРШГҮЙ ХОР ХОХИРОЛ УЧРАХ ВИЙ ХЭМЭЭН АЙЖ БАЙНА
Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ
Д.ОТГОНХҮҮ: БИДНИЙГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВСАН Ч ЗӨРЖ, ХӨТӨЧ, ШЕРПАГИЙН ТУСЛАМЖГҮЙГЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ АВИРСАН ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛСЭН
УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэв
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
А.Мөнхбат: Үлгэр жишээ болохуйц “Ачит Ихт” компани руу ноцож суугаа нь бодлогынхоо эрэмбэ дарааг дутуу дулимаг харсны үр дагавар
Хуурамч дипломтой Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгийг хэзээ чөлөөлөх вэ, Н.Лхагвадорж дарга аа, Д.Амарбаясгалан сайд аа
Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг тэргүүллээ
Засаг даргаар томилогдсон  М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
П.ЦАГААНЫ ИЛ ЗАХИДАЛ: "АЧИТ ИХТ КОМПАНИ РУУ ДАЙРДАГ ҮНЭН УЧИР ЮУ ВЭ”
ЦЕГ: Бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна
"АЧИТ ИХТ” ХХК 34 ХУВИА ТӨРД ӨГЬЕ ГЭЖ 9 УДАА ХАНДЖЭЭ
Хаягдал хураах шинэ санг суурьшлын бүсээс 20 км зайд байгуулна
Цас, бороо орж, шуурна
Цас, бороо орж, шуурна
4-р сар. 22, 2024, 3:05 a.m.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн 631 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууцтай
Орхон аймаг дахь Хөвсгөл нутгийн зөвлөлөөс тэмцээн зохион байгуулна
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа