Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орон сууцны тагтнаас бага насны хүүхэд унаж амь эрсджээ

Цагдаагийн газраас мэдээлж буйгаар дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт суларч, гэнэтийн ослоор бага насны хүүхэд амь эрсдэж байгааг анхааруулж байна. Уч

Орон сууцны тагтнаас бага насны хүүхэд унаж амь эрсджээ
Цагдаагийн газраас мэдээлж буйгаар дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт суларч, гэнэтийн ослоор бага насны хүүхэд амь эрсдэж байгааг анхааруулж байна. Учир нь саяхан буюу өнгөрсөн 7 хоногт Долдугаар хорооллын орон сууцны  4 давхрын тагтан дээр 4 настай хүүхэд тоглож байхдаа унан, тухайн газартаа амь насаа алдсан байна. Мөн өнгөрөгч долоо хоногт нэгэн эх унтаж байхдаа нярай хүүхдээ хөхөөрөө бүтээж, амь насаар нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна. Иймд эмнэлэг цагдаа, ОБГ гэх мэт мэргэжлийн байгууллагуудаас эцэг эхчүүдэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, тагт цонхондоо хамгаалалт хийх, гудамж талбайд харгалзах хүнгүй салхилуулахгүй байх, сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг анхааруулж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.