Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон аймгийн Татварын хэлтэс иргэдийн санал хүсэлт авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж эхэллээ

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйчилгээний жил” болгон зарласантай холбоотойгоор Орхон аймгийн татварын хэлтсээс үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай бо

Орхон аймгийн Татварын хэлтэс иргэдийн санал хүсэлт авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж эхэллээ
Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйчилгээний жил” болгон зарласантай холбоотойгоор Орхон аймгийн татварын хэлтсээс үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, албан хаагчдын үйлчилгээний талаар тэдний санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах, судалж шийдвэрлэж хариу өгөх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хэлтсийн үйл ажиллагааг сайжруулахад иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 75055888 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Иймд татвар төлөгчид татварын хууль тогтоомж, цахим тайлангийн талаар, НӨАТ-ын урамшууллын систем, цахим төлбөрийн баримт \/е-баримт\/ олголтын талаар, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл, гомдол, санал хүсэлтээ Орхон аймгийн Татварын хэлтсийн 75055888 дугаарын утсанд ирүүлж, хамтран ажиллана уу. Орхон аймгийн татварын хэлтэс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.