Хотын Захирагч нийслэлийн долоо хоногийн ажлыг дүгнэж, хэлэлцлээ
Хотын Захирагч нийслэлийн долоо хоногийн ажлыг дүгнэж, хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 5-ны Ням гарагт Нийслэлийн ЗДТГ,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нарын энэ долоо хоногийн ажлыг дүгнэж, амралтын өдрүүдэд ажиллаж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан  асуудлуудыг хэлэлцлээ. Хотын Захирагч хуралдааны эхэнд Улаанбаатар хотын хилийн цэсийг шинээр тогтоож, Төв аймгийн сумд болон нийслэлийн хэд хэдэн дүүрэг, хорооны ард иргэд, оршин суугчдын дунд олон жилийн турш “хэрүүлийн алим” болж ирсэн газрын маргааныг эцэслэх шаардлагатай байгааг онцолж, энэ асуудлыг нэн даруй судалж, санал дүгнэлтээ боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэх үүргийг  холбогдох газар, хэлтсийнхэнд өглөө.  Мөн Төв цэвэрлэх байгууламжид гарсан осол болон нийслэлийн ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоосон бол олон нийтэд түүнийгээ мэдээлж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, цаашид ямар ямар арга хэмжээ авах шаардлагатай байна, тэр дагуу ажил явах ёстой гэдгийг харьяа газрынханд даалгав. Тэрбээр “Энэ бол хэн нэгэн зүв зүгээр явж байгаад бүдрээд уначихсан асуудал биш. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой аюул осол гарчихаад байхад юунаас болсон, яасан гэдэг нь тодорхойгүй яваад байж болохгүй. Шалтгаан нөхцөлөө даруй эцэслэн тогтоож, хотын удирдлагуудад, холбогдох газруудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахуулах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ямар ажил хийж байгаа, ямар асуудал тулгамдаж байгаа, хууль эрх зүйн талаас ямар зохицуулалт шаардлагатай байгаа гэх мэт асуудлаа багцалж цэгцлээд, даруй оруулж ирэхийг холбогдох хэлстийнхэнд даалгав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын маргаан нэн  тулгамдсан асуудал болоод байгааг хотын Захирагч энэ үеэр онцлоод, бүхэн бүтэн 167 га газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийг хүүхдүүдийн эрдэм боловсролын төлөө ганц хоёрхон га газар илүүчилж өгөхийг хүсэхэд зөвшөөрөхгүй байгаа бол газар эзэмшлийн эрхийг нь цуцлах асуудлыг ч сөхөхөд буруудахгүй гэдгийг Газар зохион байгуулалтын албаныханд сануулсан юм. Тус дүүргийн 26 дугаар хороонд ирэх намар нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байгаа боловч одоо үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль болох 133 дугаар сургууль нь өөрсдөө “Монгол тэмүүлэл” хэмээх  сургуулийн хоёр давхарт толгой хоргоддог аж. Хотын захирагчийн зүгээс Захирагчийн ажлын албаныханд хандан "Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хий. Өдөр бүр гудамж, зам талбайг зориулалтын усалгааны машинаар услаж, чийгжүүлж байх ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлж өг. Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг бид хийж чаддаг хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажил эрхлүүлнэ" гэв. Мөн “Хотын даргын явуулын оффис” болон “Хотын дарга сонсож байна” утас ажиллуулах санаачилгыг яаралтай бодит ажил хэрэг болгож, ирэх долоо хоног гэхэд хотын удирдлага иргэдээ сонсдог, санаа бодлыг нь төлөвлөгөө, бодлого, зорилтдоо тусгах боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг чиглэл болголоо.  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа