Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Энх Эрдэнэтийн хурд-2019"-ийн бай шагнал Эрдэнэтчүүдэд түгээгдлээ

Монгол ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар энэ сарын 12-нд, Орхон аймаг, Эрдэнэт хотноо “Энх Эрдэнэтийн хурд-2019” уралдаан зохион байгуулагдах байсан нь цуцлагдсаныг алба

"Энх Эрдэнэтийн хурд-2019"-ийн бай шагнал Эрдэнэтчүүдэд түгээгдлээ
Монгол ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар энэ сарын 12-нд, Орхон аймаг, Эрдэнэт хотноо “Энх Эрдэнэтийн хурд-2019” уралдаан зохион байгуулагдах байсан нь цуцлагдсаныг албан ёсоор өнөөдөр мэдээллээ. Тус уралдаанд Булган, Орхон, Хөвсгөл, Ховд зэрэг аймгийн хурд оролцохоор бүртгэл хийгдсэн байсан ч Орхон аймгийн Морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгуулахаас татгалзсан учир цуцлагдсан байна. Ивээн тэтгэгчээр оролцож байсан Монгол ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өнөөдөр Орхон аймгийн төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн шуурхай тусламжинд уяачдын бай шагналаар хандив өргөв. Энэ сарын 12-нд түүний санаачилгаар Эрдэнэт хотноо зохион байгуулагдах байсан уралдаан цуцлагдсан байна. Хурдан морьдын уралдааны түрүү, аман хүзүүний бай болох хоёр автомашин, бусад байруудын мялаалга 4 мотоцикль, унадаг дугуй 10 болон бусад бай шагналыг Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Хоёр автомашиныг Орхон аймгийн түргэн тусламжийн үйлчилгээнд, Жаргалант сумын эрүүл мэндийн салбарт, мотоциклийг Жаргалант сумын гурван баг, Баян-Өндөр сумын малчин багийн Засаг заргад, унадаг дугуйг зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэглэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.