АТГ-ын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
АТГ-ын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгосноор Улсын Их Хурал энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өнөөдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, хөтлөн явуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авахын зэрэгцээ, тэдэнд хандан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нийгмийнхэн нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл, зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа. Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой. Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна. УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна. УИХ энэ үйл ажиллагааг хэвшүүлснээр иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа