Б.ГАНХУЯГ: Иргэд ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна
Б.ГАНХУЯГ: Иргэд ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болох гэж буйтай холбоотой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тус компани Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрджээ.   Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө" хэмээн саналаа өгсөн талаар Б.Ганхуяг дурдлаа.  Тодруулбал: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх үү эсвэл эдийн засагт тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр хандивлах уу гэдэг дээр иргэдийн байр суурь харилцан адилгүй байгаа нь судалдгааны үр дүн гарчээ. Иймд иргэдийн саналд тулгуурласан бодитой хариултыг авахаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2019 оны 2 дугаар сараас "Иргэн та "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах хөрөнгийг хэрхэн зарцуулах нь зөв гэж бодож байна вэ” санал асуулгыг "erdenestt.mn” сайтаар явуулж байна. Уг санал асуулга нь хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгөх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах, баялгийн сан бий болгож ирээдүйд өв үлдээх гэсэн 4 асуулгатайгаар явагдаж байгаа юм. Санал асуулгад 2019 оны 4 дүгээр сарын 29-ний байдлаар 30967 мянган иргэн оролцсоноос бэлэн мөнгө хэлбэрээр 4536 \/15 хувь\/, бүтээн байгуулалтад 9508 \/31 хувь\/, хөрөнгө оруулалтад 14294 \/46 хувь\/, баялгийн санд 2334 \/8 хувь\/ иргэн тус тус 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах нь зүйтэй гэсэн хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд бэлэн мөнгө тараахын оронд төмөр зам болон бусад томоохон төслүүдээ санхүүжүүлэх, эсвэл сургууль цэцэрлэг байгуулах гэх мэт нийгмийн арга хэмжээнд зориулах нь зүйтэй гэсэн байр суурийг судалгаанд оролцогчдын 80 шахам хувь нь илэрхийлжээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа