Сум хөгжүүлэх сангийн зээлийн материал авч байна
Сум хөгжүүлэх сангийн энэ оны зээлийн материал, төслийг "Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс ирэх сарын нэг"-ийг хүртэл авч байна. Амьжиргаа, орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн иргэд Баян-Өндөр сумын холбогдох
Сум хөгжүүлэх сангийн энэ оны зээлийн материал, төслийг "Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс ирэх сарын нэг"-ийг хүртэл авч байна. Амьжиргаа, орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн иргэд Баян-Өндөр сумын холбогдох мэргэжилтэнд хандана уу...
Хамгийн бага хүүтэй, амьжиргаа, орлогоо нэмэгдүүлэх, таатай нөхцөлтэй зээл
Баян-Өндөр сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, ААН, нөхөрлөл хоршоог дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгын дор санхүүжүүлдэг СХС-ийн зээл нь 2011 оноос эхлэн олгогдож эхлэсэн билээ. Иргэнд 10 сая, нөхөрлөл хоршоонд 15 сая төгрөг хүртэлх зээлийг жилийн 3%-ийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай олгодог хамгийн боломжит нөхцөлтэй зээл юм. Уг зээл олгогдож эхэлсэн цагаас 2018 он дуустал Баян-Өндөр сумын 406 иргэн хамрагдсан байна. Үүнээс 2018 онд нийт 42 иргэн зээл авсан нь эргэн төлөлт хэвийн, сайн үргэлжилж буй.
2011-2018 он хүртэлх олгогдсон сум хөгжүүлэх сангийн зээлийн дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0