УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
Та бүхэнд өнөөдөр \/2019.04.23\/ хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах аюултай хог хаягдлын улмаас байгаль орчин бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас танилцана;
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд 13.00 цагаас танилцана;
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
- Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 16.00 цагаас танилцана.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.