Ой 7 сартай хүүхэд автомашинд мөргүүлж, амь насаа алджээ
Урин дулаан цаг ирсэнээр хүүхэд багачууд орон сууц болон хашаа, гудамжиндаа тоглох нь нэмэгдсэн. Гэвч эцэг эх, асран халамжлагчийн хайхрамжгүй, жолоочийн буруутай үйлдлээс хүүхдүүд авто машинд мөргүүлэх, амь нас эрсдэх тохиолдол гарсаар байна. Тухайлбал Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд өдөр Улаанбаатар хотын БЗД-ийн нутаг дэвсгэр болох Улиастайн замд \/…\/ тоот хашаа дотор Sonata5 маркийн автомашины жолооч нь 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Амь насаа алдсан хүүхдийн эцэг эх нь уг ослыг үйлдээгүй, хамаатных нь хүн ирээд машинтайгаа хашаанаас гарах гэж байгаад осол гаргасан байна. Жолоочийн хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаанийн албанаас анхааруулж байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.