Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ
Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А\/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид иргэд болон холбогдох байгууллагуудаас ирсэн санал, хүсэлтийн дагуу явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг иргэдийн саналын үндсэн дээр судалж, эхний ээлжид 30 байршилд газар чөлөөлөх арга хэмжээг эхлүүлсний 25 байршилд нь газар чөлөөлөлт хийж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болголоо. Цаашид ч мөн иргэдээс санал, хүсэлтийг өөрсдийн албан ёсны вэбсайтаар хүлээж авах болно. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр судалгааг гаргаад байна. Газрын зөрчил арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг” байгуулагдсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн саналыг авч төвийн хэсэгт хорооллын дунд болон зуслан, гэр хорооллын газрууд дахь авто замын орц, гарц хаасан байршлууд, мөн эзэмшил, ашиглалтад байгаа газруудаа дур мэдэн нэмж, зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн судалгааг шинэчлэн гаргаж, газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг. Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм. Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж аваад байна. Цаашид ч мөн дурдагсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгасаар байх болно” гэв. Түүнчлэн иргэд зам чөлөөлөх тухай санал, хүсэлтээ http:\/\/gazar.ub.gov.mn\/ гэсэн Нийслэлийн газрын албаны вэбсайтаар зочлон хүргүүлж, хийгдэж буй ажлуудтай танилцах боломжтой юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа