Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан осолдож, амиа алджээ

Өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус ал

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан осолдож, амиа алджээ
Өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.   Энэ үеэр таван машин, хоёр мотопомпоор(насос) тасралтгүй лагийг соруулж байжээ. Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна гэх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцад метан хий бага зэрэг алдагдаж байжээ. Тиймээс хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж, амиа алджээ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.