Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Махны үнэ 6200- 9500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт зарим худалдааны төвд үхрийн цул махны жижиглэнгийн үнэ 13 мянгад хүрчээ. Мэдээж үнийн өсөлтийн цаана экспортын тодорхой түвшин, бодлого бариагүйн гай гэж иргэд шүүмжтэй

Махны үнэ 6200- 9500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна
Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт зарим худалдааны төвд үхрийн цул махны жижиглэнгийн үнэ 13 мянгад хүрчээ. Мэдээж үнийн өсөлтийн цаана экспортын тодорхой түвшин, бодлого бариагүйн гай гэж иргэд шүүмжтэй хандаж байна. Орон нутгууд ч хүн амын хүнсний хаврын хэрэгцээнд хямд, чанартай махаар хангахад мөн анхаарч ажиллах ёстой. Харин Орхон аймагт хувийн хэвшлийн ХХК 300 тн мах нөөцөлж, худалдаанд гаргаж эхэлсэн. Ингэхдээ бэлтгэсэн нөөцийн махны кг тутамд 500 төгрөг бодон нийт 150 сая төгрөгийн урамшууллыг орон нутгаас олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор нөөцийн мах худалдаанд гарсан ч, Орхон аймгийн иргэдийн хувьд мөн л нөөцийн мах өндөр үнэтэй байгааг гайхширч байна. Тодруулбал Орхон аймаг Эрдэнэт хотод нөөцийн мах ямар үнэ ханштай байгааг "Эрдмийт" ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс тодрууллаа. Тус салбар дэлгүүрүүдээр: хонины мах кг- 6700 ямааны мах кг- 6200 үхрийн мах кг- 7700 Ямааны гулууз мах 90.000 орчим Хонины мах гулууз нь 90.000-100.000 гаруй мянган төгрөгөөр худалдаалж байна.  Харин "Хүлэг" хүнсний захын махны тасагт хонины мах-8800, ямааны мах-8000, үхрийн мах-9500, адууны мах-9000 төгрөг, элэг-3000 , адууны гэдэс-3500, гургалдай-5000 үнэтэйгээр худалдаалагдаж байна. Худалдаа эрхлэгчдийн  хувьд мах нөөцлөөгүй тул махны үнэ өссөн гэдгийг хэлж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.