Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ

Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучу

“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм. МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ? Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын цаг тоолж эхэлсэн энэ үед бүтээгч залуус төрүүлэх, улсдаа сайн иргэдийн чиглэл бүрээр бэлтгэх зорилгоор “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байна. Хамтын хөгжлийн орон зайд хэн нэгдэх боломжтой вэ? Бүтээгч Ертөнц нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллага, бизнес, Олон улсын байгууллага, салбар бүрийн мэргэшсэн чадварлаг хувь хүмүүс тэдгээрийн нэгдэл, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд, хүүхдийн байгууллагууд, залуучуудын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, санаачлага үйл ажиллагаагаараа залуучуудтай нэгдэн ажиллах орон зай юм. Бүтээгч Ертөнц хамтын хөгжлийн орон зай нь ашгийн төлөө бус бөгөөд хамгийн хямд (1 сар-160,000) үнийг санал болгож буйгаараа онцлог юм. Та өдрийн аль ч үед 24\/7 үйлчлүүлэх боломжтой бөгөөд сургалт, уулзалтын өрөө танхим, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: creative.myf@gmail.com 88059787, 777713138
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.