Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Татвар төлөхөд илүү хялбар болжээ

Үндэсний татварын албанаас шинээр хэрэгжиж эхэлж байгаа татварын нэгдсэн системийн танилцуулан сурталчлах сургалтыг Орхон аймгийн татвар төлөгчдийн дунд зохион байгууллаа. Энэхүү системийг нэвтрүүлсн

Татвар төлөхөд илүү хялбар болжээ
Үндэсний татварын албанаас шинээр хэрэгжиж эхэлж байгаа татварын нэгдсэн системийн танилцуулан сурталчлах сургалтыг Орхон аймгийн татвар төлөгчдийн дунд зохион байгууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр татварын албаны Мэдээлэл боловсруулалтын хурд, чанар сайжирч,  статистик мэдээллийг тухай бүр гаргах, Төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа цахимаар хэрэгжүүлэх, татвар хураалт, өрийн удирдлагыг хөнгөвчлөх, татварын орлогыг татвар төлөгчийн төлсөн тухай бүр системд бүртгэх, байцаагчдын ажлын бүтээмж, үр дүнг тооцох бүрэн боломжоор хангах зэрэг олон давуу талуудтай гэнэ. 56737245_638235913268632_5936156462525972480_n56697017_334447153942705_2990180674134081536_n57109851_298578284387276_380654666452566016_n Татвар төлөгч нь цахим тайлангийн систем буюу e-tах.mta.mn сайтаар татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, татвар төлөгчийн гэрчилгээг хэвлэн авах, татвар ногдуулалт, төлөлт, татварын үлдэгдэлийн мэдээлэл, санал хүсэлт, түүний шийдвэрлэлтийг харах, татварын төрлийн бүртгэл, татварын тайлан болон татвартай холбоотой асуудлаар хүсэлт илгээх, татварын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцооны бүх төрлөөр татвараа төлөх\/цахим\/, татварын  төлөлт системд тухай бүр бүртгэгдсэнээр лавлагаа тодорхойлолтыг төлөлт хийгдсэн тухай бүрт авах, гар утас, цахим хаяг, цахим тайлангийн системээр хүсэлтийн шийдвэрлэлтийг тухай бүр шуурхай хүлээн авах боломжтой болжээ.  57104242_428850887674218_1285631742035623936_nХуучин хэрэгжиж байсан систем нь алба бүрд тус тусдаа системтэй байснаас нэгдсэн тоо мэдээлэл зөрөөтэй гарах тохиолдол гардаг байсан.  Харин нэгдсэн системд холбогдсоноор үндсэн 1 дата руу татвар төлөгч, татварын алба зэрэг хандаж байгаа учир тоо мэдээллийн алдаа багасана гэдгийг холбогдох албаны хүн хэлж байна. Монгол улсын холбогдох албаны хүн хэллээ. Монгол улсын хэмжээд өнөөдрийн байдлаар татварын нэгдсэн системд 1 сая 300 орчим иргэн, 200 мянган гаруй ААН, 800 мянган тээврийн хэрэгслийн , 30 мянган үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчид бүртгэлтэй байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.