Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Монгол цэргүүд "Таван толгой-Зүүнбаян" чиглэлийн 414.6 км төмөр замыг барина

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгото

Монгол цэргүүд "Таван толгой-Зүүнбаян"  чиглэлийн 414.6 км төмөр замыг барина
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол юм.  Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс дотоодын нөөц бололцоогоо дайчлан барихаар боллоо. Учир нь “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүний 750 тэрбум төгрөгөөр “Монголын төмөр зам” компанийн бондыг худалдаж авч, төмөр зам тавих ажилд зарцуулахаар болжээ. Энэ ажлыг хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб гэдгийг холбогдох албанаас онцолж байна.  Төмөр зам барих саналыг засгийн газарт “Дорнын зам” компаниас тавьж байсан бөгөөд нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллароор тавина гэжээ. Харин Монголчууд өөрсдөө тавихад нэг км замд 1.2 сая ам.доллар зарцуулна гэсэн тооцоог гарсан бөгөөд  энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб хэд хэдэн жил судалгаа хийсэн байна. Үүний тулд 1800 цэргийн албан хаагч, 450 техник хэрэгсэл шаардлагатай. Мөнгөнийх нь асуудал шийдэгдмэгц ирэх тавдугаар сарын эхнээс ажлаа эхлүүлэхээр зэхэж буй аж. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.