Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний уламжлалт тэмцээн болно
Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний уламжлалт тэмцээн болно
Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтан та бүгдийг ширээний теннисний тэмцээнд урьж байна! Арвандөрөв дэх жилдээ тасралгүй хэвлэгдэн гарч буй “Одоо цаг” сониноос “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-т зориулан нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхний дунд ширээний теннисний уламжлалт тэмцээнийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Анх 2016 онд сонины сэтгүүлчдийн дунд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнд Чөлөөт хэвлэл сангийн ажилтан С.Мөнхсайхан алтан медаль, “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд мөнгөн медаль, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага хүрэл медалийн эзэн болсон түүхтэй. 2017 онд зохиосон хос болон ганцаарчилсан төрөлд эрэгтэй алтан медалийг “Хориотой бүс” сонины эрхлэгч Д.Буян, мөнгөн медалийг “МН-25” дугаар суваг телевизийн найруулагч Г.Энхтүвшин, хүрэл медалийг “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, шагналт байрыг “Алаг хорвоо” сонины ажилтан Ц.Гантулга, эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг “МҮОНТ”-ын ажилтан С.Сарантуяа, мөнгөн медалийг “Монголын араншин” сонины ажилтан Г.Түвшинбаяр, хүрэл медалийг “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Н.Март нар тус тус хүртсэн. Хосын төрлөөр “Одоо цаг” сонины баг алтан цомын эзэн болсон юм. Харин 2018 онд гурван тамирчинтай багийн төрлөөр нэгдүгээр байрыг С.Сарантуяа ахлагчтай “МҮОНТ”-ын баг, хоёрдугаар байрыг Т.Баярмаа ахлагчтай “Одоо цаг” сонины баг, гуравдугаар байрыг “Монгол ньюс”-ын Э.Харцага ахлагчтай баг тус тус хүртсэн бол шагналт байранд “SBN” телевизийн найруулагч бүсгүй, “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Энхболд, “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Л.Намбаяр нар удаалж байв. 2019 оны тавдугаар сарын 02-нд зохион байгуулах ширээний теннисний ганцаарчилсан болон холимог хосын төрлийн хувьд: Тэмцээн явуулах зарчим. 1.Тэмцээн 2019 оны тавдугаар сарын 02-ны 09 цагт “Оч” клуб дээр холимог хосын төрлөөр эхлэнэ. Жч:Тэмцээнд оролцох баг, тамирчид цагаасаа хоцрохгүй байхыг хүсье. Хоцорсон тохиолдолд хожигдолд тооцно. 2.Тэмцээнд оролцох тамирчид бэлтгэлийн хувцас, кет пүүз, өөрсдийн ракет, бөмбөгтэй ирнэ. 3.Тэмцээнийг Монголын Ширээний Теннисний холбооны шүүгч Ж.Болд олон улсын ширээний теннисний дүрмийн дагуу шүүн явуулна. 4.Тэмцээний техникийн зөвлөл 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Оч” клуб дээр хуралдана. 5.Тэмцээнд оролцох тамирчид 05 дугаар сарын 01-ны дотор мэдүүлгээ 99181260, 98201260 дугаарын утсаар болон dr.buyan@yahoo.com, fb: Dogo buyan хаягаар өгсөн байна. 6.Тэмцээнд оролцох баг тамирчдаас такс авахгүй. Шагналын сан: Ганчаарчилсан эрэгтэй төрөл 1-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл, 2-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл 3-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл Шагналт байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл Ганчаарчилсан эмэгтэй төрөл 1-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл, 2-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал үнэ бүхий зүйл 3-р байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл Шагналт байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл Холимог хосын төрөл 1-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл 2-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл 3-р байр тус бүрд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл Та бүгдийг хүндэтгэсэн “Одоо цаг” сонины хамт олон
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа