Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

500 гаруй эмч, сувилагч “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” хэмээн жагсав

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 211 хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг бүртгэгдэж, 27 хүн нас барснаас 5 нь 0-18 насныхүүхэд байсан. Мөнзам тээврийн ослын улмаас хүнд болон хүндэвтэр 17

500 гаруй эмч, сувилагч “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” хэмээн жагсав
Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 211 хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг бүртгэгдэж, 27 хүн нас барснаас 5 нь 0-18 насны  хүүхэд байсан. Мөн  зам тээврийн ослын улмаас хүнд болон хүндэвтэр 172 хүн гэмтсэний 31 нь хүүхэд. 2018 оны байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 28 бүртгэгдэж, 3 хүний амь нас эрсдэж, 0-5 насны нэг хүүхэд, 2019 он гарсанаас хойш 3 авто ослоор 2 хүүхдийн амь эрсдээд байна. Эндээс харахад осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанд зам тээврийн осол орж байгаа бөгөөд 10 хүн тутмын 3 нь 0-19 хүртэлх насны хүүхэд байна. Иймд зам тээврийн хөдөлгөөний дүрмээ хүн бүр сайтар сахиж, бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдээ аюулгүй зорчих, бүхий л нөхцлийг бүрдүүлэн, зам тээврийн ослоос алаг үрсээ хамгаалахыг ард иргэдэд уриалж Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн газар, Баян-өндөр сум хамтран “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр  Орхон аймгийн хүн амын эрүүлийн манаанд тангараг өргөсөн эмч, эмнэлэгийн ажилчид энэ удаад, дуу хоолойгоо нийтэд хүргэн жагссан нь онцлог байсан юм. Тодруулбал Цагаан өмсгөлтэй 500 гаруй эмнэлэгийн ажилчид жагссан юм. 56927218_2366272690315640_4179415367019397120_o57049724_2366275023648740_1094940713126199296_o57124579_2366273500315559_8016433282616918016_o56760740_2366273566982219_7548471066432110592_o56547320_309862376345417_3647186730550820864_n56857729_348280355820347_6849250412118147072_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.