Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчим болон Орхон-Сэлэнгийн саваар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-14-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.