УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дэлхийн банкны группын БНХАУ, Монгол Улс, БНСУ хариуцсан захирал Мартин Райзир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Мартин Райзирыг шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, бид Монголын эдийн засгийг шинэчлэх хөтөлбөрийг дэмжих зорилго бүхий “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн тогтолцоонд амжилттай шилжихэд Дэлхийн банкны зүгээс бүхий л салбарт дэмжлэг үзүүлж ирснийг цохон тэмдэглэж, Дэлхийн банк нь Монгол Улсын итгэлтэй түнш юм гэлээ. Дэлхийн банкны группын БНХАУ, Монгол Улс, БНСУ хариуцсан захирал Мартин Райзир УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад 18 жилийн дараа дахин ирж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, Дэлхийн банк, Монгол Улсын хамтын ажиллагаа олон жил үргэлжилж байгаа хэдий ч өнөөдөр Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпораци Монгол Улстай хамтран ажиллах хүрээ гурав дахин тэлсэн. Иймд бид Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа амжилттай тогтворжуулахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал болохыг тэмдэглээд бэрхшээлийг даван туулсан нь гүйцэтгэх ба хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын хүчин чармайлт юм гэлээ.   Мөн тэрбээр, Эдийн засгийн менежментийг дэмжих Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа (EMSO)-ны хөтөлбөрийн хоёр дахь тайланг ирэх зургадугаар сард гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр нэмэлт санхүүжилт олгох боломжтой аж. Түүнчлэн Дэлхийн Банкны Групп нь дэлхийн зарим улс орнууд үүний дотор Монгол Улстай байгуулсан Түншлэлийн стратегийн хүрээний хамтын ажиллагааны хэрэгжилт дуусч байгааг дуулган, Түншлэлийн шинэ стратегийн хүрээг байгуулахад Монгол Улсын Их Хурлын даргын санал чухал болохыг дурдаж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тэрбээр Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан. Энэ нь Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого, Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглалын бодлого, Хүн төвтэй нийгмийн бодлого гэсэн гурван бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршино гэлээ. Мөн тэрбээр Монголын эдийн засаг хэдийгээр солонгорч байгаа ч уул уурхай салбараас шалтгаалж байна. Үүний зэрэгцээ банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий. Мөн бид Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний экспортлогч орон болох зорилт тавиад байна гээд талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улс дахь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Суурин төлөөлөгч Руфат Алимарданов болон албаны бусад хүмүүс байлцлаа.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа