“Утаагүй вагон” төсөл хэрэгжиж эхэллээ
“Утаагүй вагон” төсөл хэрэгжиж эхэллээ
Агаарын бохирдлыг бууруулах бодлого, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгохын тулд нийслэлээс Зорчигчийн вагоны галлагааны зуухнаас гарах утааг бууруулах дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэх туршилтын ажлыг хэрэгжүүлэхээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компаниар Япон улсын “Эм Ай Эс” компани шалгаран гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулсан шинэ дэвшилтэд технологид суурилсан галлагааны зууханд тавигдсан шүүлтүүр бүхий вагоныг төмөр замын тээвэрт өнөөдрөөс явуулахаар болоод байна. “Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагонууд нь галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Энэ хэмжээгээрээ ойр орчимдоо агаарын бохирдол үүсгэх, иргэд, оршин суугчдыг хордуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Япон улсын “Japan Flare” төхөөрөмжийг 20 вагонд тавьж анх удаа туршиж үзэх гэж байна. “Эм Ай Эс” компанийн хэрэгжүүлж буй хорт утааны агаарын шүүлтүүр болох “JAPAN FLARE” төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг  дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ярилаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд 20 вагоны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж байгаа юм байна. Уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж эхний 10 галт тэргэнд суурилуулах төхөөрөмжийн 140 гаруй сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгсөн бол үлдсэн 10 вагонд Улаанбаатар төмөр зам ХНН өөрсдийн хөрөнгөөр суурилуулж байгаа аж. Улаанбаатар төмөр зам ХНН нь зорчигчийн 282 вагоноор олон улс болон орон нутгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна. Галлагааны улиралд вагонуудад дунджаар 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Энэ нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг бий болгодог гэдгийг мэргэжлийнхэн хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа