Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Монголын анхны лед гэрэл үйлдвэрлэгч “Анд энерги” ХК өргөтгөлийн нээлтээ хийлээ

Монголд анх удаа лед гэрлийг үйлдвэрлэгч “Анд энерги” ххк 2014 онд ашиглалтад орж, орон нутагтаа 13 шинэ тогтмол ажлын байрыг бий болгож байсан юм. Тэгвэл тус компани өнөөдөр лед гэрлийн ү

Монголын анхны лед гэрэл үйлдвэрлэгч “Анд энерги” ХК өргөтгөлийн нээлтээ хийлээ
Монголд анх удаа лед гэрлийг үйлдвэрлэгч “Анд энерги” ххк 2014 онд ашиглалтад орж, орон нутагтаа 13 шинэ тогтмол ажлын байрыг бий болгож байсан юм. Тэгвэл тус компани өнөөдөр лед гэрлийн үйлдвэрийн өргөтгөлөө нээлээ.  "Анд энерги" компани олон нийтийн, зөв засаглалтай хувьцаат компани болон өргөжиж, үйлдвэр, оффис, худалдаа, үйлчилгээний зориулалттай 3 давхар, 1000 м квадрат бүхий лед гэрлийн үйлдвэрийн өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа. Мөн орон нутагтаа шинээр 15 ажлын байрыг нэмж, улс орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.  Үйлдвэр ашиглалтад орсноор, үйлдвэрийн хүчин чадал 4-5 дахин нэмэгдэж, жилд 10000 ширхэг гэрэл үйлдвэрлэх, түүнчлэн гэрлийн гол эд анги болох тэжээлийн блокыг Монгол инженерүүийн мэдлэгээр бүтээн үйлдвэрлэх, мөн зах зээлийн онцлогт тохирсон өнгө дизайн бүхий гэрлийг, дотоодод байгаа түүхий эдийг ашиглан зохион бүтээж, үйлдвэрлэн нийлүүлэх боломжууд бүрдэнэ. Хамгийн гол нь ажилчдын тухтай ажиллах, эрүүл орчинг бүрдүүлж чадсанаараа онцлог гэдгийг холбогдох албан тушаалтан хэлж байна.  "Анд энерги" ХК нь цаашид цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн өндөр үр ашигтай, импортын бүтээгдэхүүнийг Монгол инженерийн мэдлэг дээр тулгуурлан үйлдвэрлэн, байгальд ээлтэй, ногоон технологийн олон төслүүдийг хэрэгжүүлэх богино болон урт хугацааны төлөвлөгөөг гаргажээ.  54526126_1983997205241394_6078898639751610368_n54519242_402229690341467_7756648294477987840_n55509717_358441518091634_1847446780413739008_n55908402_1278164525641786_1197369545627533312_n55901922_453635331842909_3752857967007891456_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.