Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрүүлжүүлэх, саатуулах байранд шалгалт хийлээ

СХД-ийн прокурорын газрын ерөнхий прокурор болонНМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу СХД-ийн 27-р хороо цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хяналт шалгалт хийлээ

Эрүүлжүүлэх, саатуулах байранд шалгалт хийлээ
СХД-ийн прокурорын газрын ерөнхий прокурор болон  НМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу СХД-ийн 27-р хороо цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Эмч мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа баримтлан ажиллах эмнэлзүйн стандарт мөрдөөгүй, Эмчийн хөтлөх анхан шатны бүртгэл маягт хангалтгүй, Эмч мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаггүй. Эрүүлжүүлэх байрны орчинд өдөр тутмын халдваргүйтгэл хангалтгүй, байрлаж байгаа байр, ариун цэврийн өрөө, бие засах газрын цэвэрлэгээний хэрэгсэл хүрэлцээгүй, ялгах тэмдэггүй, бие засах газар болон гар угаахад хэрэглэх халдваргүйжүүлэх уусмалгүй, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй, сэтгэц нөлөөт эмийг энгийн эмтэй цуг хадгалж байсан болон хугацаа нь дууссан эм байсан зэрэг зөрчлүүд илэрч зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.