Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр У

А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн, дэмжлээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргав. ЗАРЛИГ:“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.