Эрдэнэтийн ДЦС-ыг 35мвт-аар өргөтгөх ажил эхэллээ
Эрдэнэтийн ДЦС-ыг 35мвт-аар өргөтгөх ажил эхэллээ
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 МВТ-ын турбогенер тороор өргөтгөх нээлтийн арга хэмжээ \/2019.3.22\/ станцын байранд боллоо. 1-23-810x500 “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн ажил нэг жил үргэлжлэх бөгөөд ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний өртөг 65,04 төгрөгөөр бууран 82,2 төгрөг болох аж. Мөн станцад жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаас гадна орон нутагт ажлын байр шинээр нэмэгдэх аж. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Одмаа, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нарын албаныхан оролцлоо. Мөн БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь, “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Хуй нарын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төсөл “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийг СС50 МВт-ын турбогенератораар өргөтгөж, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлерыг ялтсан бойлероор шинэчлэх, шинээр градерн барих бүрэн хэмжээний шинэчлэл хийж, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөнө. Мөн цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах, суурилагдсан хүчин чадалыг 71 МВт болгон эрчим тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгээг бууруулахад энэ төслийн зорилго оршино. “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нээлтийн үгийг хэлэхдээ: “Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Манай компани өнөөдрийг хүртэл 32 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төслийг авч байгаагүй. ДЦС-ийг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөн шав тавих ёслолыг хийлээ. Үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрэн нээгдэх болж байна. Энэ бол эрдэнэчүүдийн хувьд том бүтээн байгуулалт байх болно” гэлээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ:“Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ төслийг Хунан компани хурдтай хийнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хот хурдацтай хөгжиж байгаагийн нэгэн илрэл болж байна.” гэсэн юм. БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь хэлэхдээ:“Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнл баярын мэнд хүргэе. Миний бие дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Монгол, Хятадын хооронд түүхт үйл явдлын гэрч боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа хүрээгээ тэлж, стратегийн ач холбогдол үр дүнгээр өгсөөр байна. Энэхүү төслийн арга хэмжээ Монгол, Хятадын нөхөрсөг харьцаанд чухал үүрэгтэй байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь дулааны 3-р цахилгаан станц дээр ажиллаж байсан. Тиймээс энэ удаагийн төсөл дээр ажиллахаар болж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм. “Эрдэнэтийн ДЦС үүсэн байгуулагдсанаас хойш 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Анх хуучнаар ЗХУ-ын байгуулж өгсөн тэр хэмжээнд станцын ажил явагдаж байна. Инженер, техникийн ажилчдын хүчээр барууны орнуудын \/АНУ, Герман, Итали, БНХАУ, ОХУ\/  төхөөрөмжүүдээр шинэчлэлүүдийг хийж байсан. Өнөөдөр станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шав тивих ёслол боллоо. Жилийн дараа үйл ажиллагаанд орж эхэлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчний суурилах хүчин чадал хоёр дахин, бодит хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Мэдээж энэ нь дахин нэг шинэ станц барьж байгаатай адил болж байна.” гэж “Эрдэнэт ДЦС”-ынийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Б.Сурмаахорол хэллээ. “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн ажил нэг жил үргэлжлэх бөгөөд ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний борлуулалт 56,2 тэрбумд хүрч, цахилгаан эрчим хүчний өртөг 65,04 төгрөгөөр бууран 82,2 төгрөг болох аж. Мөн жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаас гадна орон нутагт ажлын байр шинээр нэмэгдэх юм байна. Шинэчлэл хийх үндэслэл: Станцад суурилагдсан ПТ-12-35\/10М турбин нь өвөл, зуны улиралд бүрэн ачаалалтай байнгын ажиллагаатай байдаг тул 1987-2018 оны 11 сар хшрхтэл 248,400 цаг ажилласан нь ОХУ-ын Калугын турбины үйлдвэрийн баталгаат цаг 150.000 цагаас хэтэрсэн. Орхон аймагт “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд баригдаж эхэлсэн, цаашид VII, VIIA, X, IIA хорооллууд баригдаж ашиглалтад орох тул сүлжээний групп бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлага тулгарч байна. Төслийн эдийн засгийн үр өгөөж: Төслийн анхны хөрөнгө оруулалт нь жилийн горим, ТЭЗҮ, зээлийн хүү, тээврийн зардал, гааль, НӨАТ зэргийг оруулаад тооцоход анхны хөрөнгө оруулалт нь 51,8 сая ам.доллар байх бөгөөд 9,9 жилд өртөгөө нөхөхөөр гарсан. Жилдээ нүүрсний зардал 55,2 хувь, техникийн усны зардал 2,0 дахин нэмэгдэж, дотоод хэрэгцээний эзлэх хувь 4,38 хувиар буурч, ЦЭХ-ний борлуулалт 3,06 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Шинэчлэл хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломжтой аж.    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа