Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж,“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн тал

Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Б.Энх-Амгалан танилцуулав. Үүнтэй холбогдуулан замын зурваст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд оруулах,  түр замын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд гүйцэтгэхийг холбогдох сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад үүрэг болгов. Мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ. Дээрх чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.