Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Тройкагийн мөнгө угаасан хэргийг Кремль үгүйсгэв

Даваа гарагт Тройкагийн мөнгө угаах хэргийг Кремль үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслөөс тус хэргийн талаар мөрдөн шалгасан тайлангаа олон н

Тройкагийн мөнгө угаасан хэргийг Кремль үгүйсгэв
Даваа гарагт Тройкагийн мөнгө угаах хэргийг Кремль үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслөөс тус хэргийн талаар мөрдөн шалгасан тайлангаа олон нийтэд зарласан билээ.  Тайланд Оросын олигархууд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон Владимир Путины дотны найзууд тус банкийг хууль бус замаар олсон мөнгөө гадаадад нуухад ашиглаж байсан гэж мэдээлсэн. Энэ талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков сэтгүүлч нартай уулзахдаа “Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь их ээдрээтэй. Зарим дурдагдсан материал нь маш хуучных. Тайланд онцгой шинэ зүйл байхгүй” гэж хэлжээ. Тус мөнгө угаах схем нь 2006-2013 оны хооронд ажиллаж байсан юм. Мөн Блүүмберг тус тайлангийн олон мэдээлэл нь худал хэмээн мэдээлжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.