Ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичиг олгох ажлыг түр хугацаагаар зогсоожээ
Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу амарч сувилуулсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй. Дээрх насны ахмадууд харъяа багийн халамж хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтанд бүртгүүлж, эрхийн бичгийн төлбөрийг бэлнээр төлөх, эсхүл тухайн байгууллагын дансанд шилжүүлсэн баримт, хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичгээ авдаг. Ингэснээр ахмадууд 10 хүртэлх хоног амарч сувилуулах эрхтэй. Ингэхдээ нийгмийн халамжийн сангаас нэг хоногийн 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд үнийн дүнгийн зөрүү 10 мянган төгрөгийг ахмад настан нь өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд гэрээ байгуулсан амралт, сувиллын газарт 10 хоног амарч сувилуулахад 300 мянган төлөх ёстой ч 100 мянган төгрөгийг өөрөө хариуцаж, нийгмийн халамжийн сангаас 200 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тухайн үйлчилгээ үзүүлсэн амралт, сувиллын байгууллагад олгодог юм.
Энэ зарчмаар өнгөрөгч 2018 онд улсын хэмжээнд 106 амралт, сувиллын байгууллагад 50 орчим мянган ахмад настан амарсаны, 1200 нь Орхон аймгийн ахмадууд юм. Энэ жилийн амралт сувиллын эрхийн бичиг олгох бүртгэл хийгдсэнээс хойш Орхон аймагт нийт 57 ахмад настан мөнгөө шилжүүлэн эрхийн бичгээ авсан байна. Гэвч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас эрхийн бичиг олгох ажлыг түр хугацаагаар зогсоох мэдэгдлийг 3-дугаар сарын 12-нд ирүүлсний дагуу бүртгэлийг түр хугацаагаар зогсоогоод байна. Э
Амралт сувиллын газрууд хаврын улиралд эд ачаалалтай, ахмададуудад ч асаргаа сувилгааны зайлшгүй шаардлагатай болдог тул хүлээлттэй байгаа гэлээ. Харин эрхийн бичгээ авч, мөнгөө шилжүүлсэн ахмадуудын тухайд энэ эрхээ эдлэх боломжтой гэнэ. Орхон аймагт одоогоор Бумбын орон, Эрдэнэт сувилал тус хөнгөлөлтөөр ахмадуудыг амраах эрхтэй аж.

0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.