"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолт боллоо
"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолт боллоо
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн тоглолтыг ЗХЖШ, ЦДБЭЧ-аас хамтран зохион байгууллаа. Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү хүндэтгэлийн тоглолтод Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 40 гаруй авьяаслаг цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч байлдагч нар оролцож, авьяас билгээ толилууллаа. Дэлхийн болон Азийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт, бүжгийн спортын мастер, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Цэлмэг, ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Олон улсын дууны тэмцээний тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн байлдагч Ц.Доржсүрэн, "Гэгээн алсын одод-2010" хүүхдийн урлагийн их наадмын анхны гранприйн эзэн, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Э.Бямбажав, "Сарны цом-2017" бүжгийн наадмын тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд түрүүч Т.Бямбадашням, "Уяачид дуулж байна-2018" улсын уралдааны шилдгийн шилдэг дуучин, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд түрүүч О.Хувьтөгөлдөр, "Би эстрадын дуучин" уралдааны тэргүүн байрын шагналт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д.Нямбаатар, "Авьяас" уралдааны мөнгө, хүрэл медальт, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэд түрүүч А.Батсайхан болон Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч Г.Гансүх, ахлах байлдагч Б.Отгондалай, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч П.Мөнхтүшиг, ахлах байлдагч О.Содгэрэл, байлдагч О.Өлзийбаатар нарын олон авьяаслаг залуус үзэгчдийг байлдан дагуулав.   Тоглолтын хаалтын ёслолд ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь Зэвсэгт хүчинд алба хааж буй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын авьяас чадварыг иргэд, олон нийтэд хүргэх, урлаг, соёлоор дамжуулан цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаахын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Авьяаслаг хөвгүүдийнхээ тоглолтыг ирж үзсэн эцэг, эхчүүд та бүхэндээ маш их баярлалаа" гээд тоглолтод оролцсон цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад талархал гардуулан өгсөн юм. Эх сурвалж "Соёмбо" сонин
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа