Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эхнэрээ баярлуулах гээд салют буудуулж, бусдын машиныг шатаажээ

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д гэгч эхнэрээ баярлуулах зорилгоор салют буудуулсан ч, таагүй төгсгөл болж бусдын автомашиныг шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, 3дугаарсарын 08-ны22 цаг 30

Эхнэрээ баярлуулах гээд салют буудуулж, бусдын машиныг шатаажээ
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Д гэгч эхнэрээ баярлуулах зорилгоор салют буудуулсан ч, таагүй төгсгөл болж бусдын автомашиныг шатаасан хэрэг гарчээ. Тодруулбал, 3 дугаар сарын 08-ны 22 цаг 30 минутын орчимд "Нисдэг машин"худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус хороонд оршин суух иргэн, 47 настай "Д"  гэгч эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхрын цонхоороо буудуулжээ. Гэвч салютын хошуу эсрэг талын 12 дугаар байрны зогсоолд байсан "ToyotaРrobox" автомашин дээр унаж шатаасан хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Иймд баяр ёслол, ойн баяраар иргэд тэсэрч дэлбэрдэг салют, гал гаргадаг бүтээгдэхүүн, хэрэгслийг ашиглахдаа зөвхөн зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад нь хандаж гүйцэтгүүлэх хэрэгтэй юмбөгөөд ингэснээр та бүхэн өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдлээс хамгаалж буй хэрэг юм. Цагдаагийн байгууллагаас баталгаагүй протехникийн хэрэгсэл, салют хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.