Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Нэг хором" аяны хүрээнд 3100 оюутанд лекц уншлаа

Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар са

"Нэг хором" аяны хүрээнд 3100 оюутанд лекц уншлаа
Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран "Ойлголцох 1 хором" аяныг өрнүүлж байгаа юм.  Аяны хүрээнд өнөөдөр их дээд сургуулийн 3000 орчим оюутан, залуучуудад хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар нийгмийн салбар болгоны төлөөллийн олны танил хүмүүсээр сургалт, ярилцлагын арга хэмжээ зохион байгууллаа. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй. Цагдаагийн байгууллагаас “залуучуудаа ганц хоромын уур бухимдлаа “уучлаарай” гэдэг үгээр солье хэмээн уриалж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.