"Дарь-Эхийн хөгжил миний нүдээр" уралдааны шилдгүүд тодорлоо
"Дарь-Эхийн хөгжил миний нүдээр" уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Гаадмаа, дэд байранд 102 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Л.Жавзандулам, гуравдугаар байранд 127 дугаар сургуулийн 9а ангийн сурагч А.Энхжин нар шалгарсан бол ахлах ангийн ангиллын тэргүүн байрыг 127 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Чандмань-Эрдэнэ хүртэв. Харин удаах байрыг 102 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.Дагиймаа, гутгаар байранд 127 дугаар сургуулийн 12а ангийн сурагч н.Азбаяр нар шалгарчээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт шилдэг эссэ бичлэг тодруулах үеэр "Сонгогдсон тойргийнхоо хүүхдүүдийн дунд Дарь-Эхийг хэрхэн, яаж хөгжүүлэх вэ гэсэн сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарласан юм. Өдгөө дэлхий нийтээрээ хүний оюуныг үнэлдэг болсон. Тиймээс оюунаараа аливаа нэг бүтээлийг бий болгоход ямар байдлаар үнэлдэг вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Улс, нийслэлийн төсвөөр хийж, гүйцэтгэж буй ажлууд дан бүтээн байгуулалтынх байдаг. Гэвч хүнийг хөгжүүлэх, хүүхэд хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө улсын төсөвт байдаггүй. Иймд найз нөхөд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтраад энэхүү эссэ бичлэгийн уралдааныг анх удаагаа зохион байгууллаа. Амжилттай болсон учир ирэх жил уламжлал болгон зохион байгуулна гэж бодож байна" гэсэн юм. Сурагчид өөрсдийн орчныг хоггүй цэвэр, тохилог болгох сэдвээр түлхүү бичжээ. Дунд ангийн ангиллын тэргүүн байрын эзэн Б.Гаадмаа "Манайх жил бүр 3-5 мод шинээр тарьдаг. Орчноо илүү гоё болгохыг зорьдог юм. Тиймээс өөрийнхөө чадах зүйлсээс орчноо сайжруулж эхэлье гэж бодсон юм. Хүн бүр хог хаягдлын тухай ярьдаг ч гудманд хаяж л орхидог. Тиймээс ухамсартай, зөв Монгол хүүхэд бий болоосой гэж хүсэж эссэгээ бичсэн" гэж ярив. Харин ахлах ангийн ангиллын тэргүүн байрын эзэн Б.Чандмань-Эрдэнэ эссэндээ Дарь-Эхэд тулгамдаж байгаа асуудал болон түүнийг засахад хүүхдүүд юу хийж чадах вэ гэдгийг онцолжээ. Улмаар тухайн хэсэгт хэрэгжүүлж буй “Ногоон Дарь-Эх” болон “Эвт гудамж” төслийн талаар бичсэн байна. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа