“Нэг зүрх-Нэг нийслэл” аян өрнөж байна
“Нэг зүрх-Нэг нийслэл” аян өрнөж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, тус аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Жаргалант, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, мөн Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт 14 байгууллага нэгдэж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хандивын аян өрнүүлэх, хэрэгцээт эм бэлдмэл, хоол хүнсний зүйлээр байгууллага, хамт олны зүгээс тусалж дэмжих арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ үйлчлэх хүрээний зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчлэхээс гадна эмчилгээ, эд материалын  хандив, тусламжийн аяныг өрнүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд өрх толгойлсон, олон хүүхэдтэй,  хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсадаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, Сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна. Мөн Энэрэл эмнэлгээс  зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн ба зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас  хэрэглэл гардуулж өгчээ. Энэ мэтчилэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэж, сэтгэлийн урам зориг хайрлах хандив тусламжийн аяныг өрнүүлсээр байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа