Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ЕБС-ын сурагчид, өрхийн үйлдвэрлэгчид “Эко уут” үйлдвэрлэж байна

Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гялгар уутыг орлуулах "Эко уут" үйлдвэрлэлийн төсөл боловсруулж, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Мөн ЕБС-ын хөдөлмөрийн хичээлээр сурагчид эко уут оёж, нийгмийн эрэ

ЕБС-ын сурагчид, өрхийн үйлдвэрлэгчид “Эко уут” үйлдвэрлэж байна
Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гялгар уутыг орлуулах "Эко уут" үйлдвэрлэлийн төсөл боловсруулж, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжиж байна. Мөн ЕБС-ын хөдөлмөрийн хичээлээр сурагчид эко уут оёж, нийгмийн эрэлтэд нийлүүлэх нь зөв гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт үзэж байна.  Энэ сарын 1 өдрөөс эхлэн 0,33 мм хүртэлх зузаантай гялгар уутыг хэрэглээнээс халж, хэрэглэсэн аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулна ч гэж заасан. Гэвч тухайн уутыг орлуулах үйлдвэрлэлт, нийлүүлэлт дутмаг байна. Иймд Баян-Өндөр сумаас Эко-Баян-Өндөр төсөл хэрэгжүүлж, даавуун болон цаасан уут үйлдвэрлэх төсөл боловсруулжээ. Ингэснээр өрхийн үйлдвэрлэгчдийг бэлэн төслөөр дэмжиж, цаашид гялгар уутны хэрэглээг бүрэн халах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Одоогийн байдлаар Баян-Өндөр сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан 2 ААН-д “Эко уут” үйлдвэрлэх  чиглэл өгч, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байна. 5be7f425a2365DogZs1YW4AIapnC Мөн ЕБС-ын хөдөлмөрийн хичээлийг гялгар уутны хэрэглээг халах шийдэлтэй уяж, “Эко клуб” ажиллуулж эхэлжээ. Ингэснээр сурагчид хөдөлмөрийн хичээл дээрээ даавуун уут оёж, зах зээлд нийлүүлж, тодорхой хэмжээний хэрэгцээг хангах юм. Одоогоор "Эко клуб" 4-р сургуульд хичээллэж байна. Үүгээр ч зогсохгүй Баян-Өндөр сумын мэргэжилтэн тус бүр 2 даавуун уут оёж, гялгар уутнаас татгалзахаар болжээ  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.