БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ
БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ
Сүүлийн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчилан шалгах шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд ЭСЯ-ны ажилтнууд илүү цагаар ажиллаж ирсэн боловч их хэмжээгээр хуримтлагдсан байгаа материалууд, цаашид виз мэдүүлж буй Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болсныг мэдэгдэж байна. Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох болно. Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяаас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр илэрч байна. Энэ нь БНСУ болон Монгол улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын хуулийн байгууллагад хандан зохих арга хэмжээг авах болно. ЭСЯ-ны зүгээс мөн адил 1 жил болон түүнээс дээш хугацаагүйгээр Солонгос улсад нэвтрэх эрхийг хаах арга хэмжээ авах тул виз мэдүүлэгчид нь хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн хууль бус үйлдэл олж илрүүлсэн тохиолдолд яаралтай мэдэгдэхийг хүсч байна. (Хууль бус үйлдлийн жишээ)- Нийгмийн даатгалын системийн мэдээллийг өөрчилж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх- Олон удаагийн виз авахын тулд визний брокер болон залилангийн гэмт этгээдүүдэд хандаж системийг өөрчилж, нийгмийн даатгалын татвар төлөлтийн тодорхойлолтыг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх- Оюутан биш хүн их хэмжээний мөнгө өгөн сургуульд суралцсан түүх хуурамчаар үйлдэж хэлний бэлтгэл сургалтын виз мэдүүлэх- Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцон олон удаагийн виз мэдүүлэх- БНСУ-ын таньж мэдэх ойр дотны хүмүүс мөн БНСУ-ын ЭСЯ-д таньдаг хүнтэй виз амархан авч болно гэх мэтээр ярьж мөнгө аван виз мэдүүлсний дараа холбогдохгүй алга болох(Хууль бус үйлдлээс үүсэх сөрөг нөлөө)- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, татвар төлөлтийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, сургалтын визийн бичиг баримт зэрэг бичиг баримтын шалгалтыг нарийвчлан хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн визний материалаа үнэн зөв бүрдүүлэн мэдүүлж буй бусад иргэдийн материал шалгалт болон виз олгох хугацааг уртасгаж байна. БНСУ-ын элчин сайдын яам нь Монгол иргэдийн мэдүүлсэн визийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн материал шалгалт болон виз олголтын хугацаа хойшлон хугацаанаасаа хоцрох асуудал үүссээр байна. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд харамсаж байгаа ба цаашид хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллах болно. Эх сурвалж: Embassy of the Republic of Korea in Mongolia
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа