Нийслэлийн ИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо
Нийслэлийн ИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо
2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн НИТХ-ын төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд НИТХ-ын даргыг сонгох асуудлын хүрээнд НИТХ дэх МАН-ын бүлгийн гишүүн Д.Бямбадорж МАН-ын бүлгийн саналыг танилцуулсан. Тэрбээр МАН-ын бүлгийн зүгээс  төлөөлөгч Р.Дагвын нэрийг дэвшүүлэв. Дэгийн дагуу төлөөлөгчдөөс Хурлын даргад нэр дэвшүүлэх төлөөлөгч байгаа эсэхийг хурал даргалагч асуухад төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа илэрхийлэв. Үүнтэй холбогдуулан НИТХ дэх  МАН-ын бүлгээс нэг цагийн завсарлага хүссэнийг хурал даргалагч Б.Батнасан хүлээн авч 30 минутын завсарлага өглөө. Завсарлагын дараагаар НИТХ-ын даргыг сонгох тооллогын комисс байгуулах асуудлаар хэлэлцэхээр болоход НИТХ-ын даргад заалнаас нэрээ дэвшүүлсэн төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаагаа илэрхийлэв. АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авахаа мэдэгдсэн боловч Хурал даргалагчийн зүгээс  Дэгийн  4.5 дах заалтыг дурдан нэг цагийн завсарлага өгч байгааг илэрхийллээ.  Нэг цагийн завсарлагын дараа АН-ын бүлгийн 11 төлөөлөгч хуралдаанд оролцоогүй ч, хуралдаанд оролцож буй МАН-ын 29 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Р.Дагва НИТХ-ын  даргаар сонгогдож, түүнд хурал даргалагч Б.Батнасан Хурлын  тамгыг хүлээлгэн өглөө.  НИТХ-ын Р.Дагва тамгаа хүлээж авсаад хэлсэн үгэндээ “Би уг нь 4 хуудас илтгэл бэлтгэсэн, түүнийг унших юм бол лавтай 15-20 минут болно.  Цаг орой болсон тул та нөхдөө чилээгээд яах вэ, надад үг хэлэх боломж,  цаг хугацаа олон олдоно.  Хэлэх зүйлээ хэлэхээс илүүтэй хийж хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллана гэдэгтэй итгэлтэй байна” гэв. НИТХ-ын ээлжит XXII хуралдааны хэлэлцэх асуудлын  гуравдугаарт эрэмблэгдсэн “Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох” асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээний хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд холбогдох 1998 онд батлагдсан Авто замын хуулийн дагуу хуулийн дагуу нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлээс авто зам ашигласны төлбөр авах журам болон нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс  авто зам ашигласны төлбөр, Улаанбаатар хотын шалган нэвтрэх товчоодоор нэвтрэн орж ирж байгаа орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр хураамж зэргийг баталж мөрдүүлж ирсэн. 2017 оны 7 сарын 01-ний эхлэн Авто замын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэлийг баталж, холбогдох журмыг мөрдөж эхэлсэнтэй  холбоотойгоор  төлбөр хураамжийн хувь хэмжээг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар оруулж ирж байна. Төлбөр, хураамжийн хувь хэмжээнд ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд гагцхүү хуульд нийцүүлэн баталж өгнө үү хэмээн та бүхнээс хүсэх байна” гэв.  Төлөөлөгчдөөс горимын санал гарч, төлбөр хураамжийн хувь хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн хуульд нийцүүлэхийн тулд НИТХ-ээр хэлэлцүүлэн тогтоол шийдвэр гаргах тул ямар нэг асуулт, саналгүйгээр шууд батлая гэсэн  санал дэмжигдэж, тус асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын төгсгөлд эрэмлэгдсэн Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалтад авах асуудлын тухайд Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан асуудлаа буцаан татаж байгаагаа илэрхийллээ. Учир нь орон нутгийн хамгаалтад авахаар төлөвлөсөн хамгаалалтын бүсэд 37 айл өрх хамрагдах болчихоод байгаа гэнэ. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх нь зөрчигдөж байгаа асуудлын тухайд заавал иргэдийн дунд нийтийн сонсгол, хэлэлцүүлэг явуулах ёстой. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн асуудлаар нийтийн хэлэлцүүлэг, сонсгол явуулчихаад эргээд НИТХ-ээр хэлэлцүүлэхгүй бол НИТХ өөрөө хууль зөрчсөн болчих тул энэ асуудлаа эргүүлэн буцаан татаж байгаа гэдгийг тэрбээр уламжиллаа. Төлөөлөгчдийн олонхи нь асуудлыг дэмжиж буцааснаар НИТХ-ын ээлжит XXII хуралдаан хэлэлцэхээр төлөвлөсөн дөрвөн асуудлаа амжилттай хэлэлцэж өндөрлөлөө.   Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа