Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсаныг та бүхэндээ хүргэж байна. Тухайлбал, 2019 оны 6 дугаар сарын 17-нд - Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсаныг та бүхэндээ хүргэж байна. Тухайлбал, 2019 оны 6 дугаар сарын 17-нд - Монгол улсын түүх, Физик хичээлийн, 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, 19-нд Биологи, Математик, 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогдсон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор мэдэх боломжтой болж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.