Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шүүгчийг баривчлав

Литва улсад нийт 26 хүнийг авлигын хэргээр баривчилсны дотор тус улсын 8 шилдэг шүүгч байв. Ерөнхий прокурорын зүгээс тэдгээр шүүгчдийн өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийг хянахаа илэрхийлсэн байна.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шүүгчийг баривчлав
Литва улсад нийт 26 хүнийг авлигын хэргээр баривчилсны дотор тус улсын 8 шилдэг шүүгч байв. Ерөнхий прокурорын зүгээс тэдгээр шүүгчдийн өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийг хянахаа илэрхийлсэн байна. Найман шүүгчийн хувьд тус улсын дээд шүүх, давж заалдах шүүхэд ажилладгаас гадна тэдэнтэй холбоотой гэх 5 хуульчийг ч баривчилжээ. Авлигатай тэмцэх агентлагийн дарга Зидрунас Барткусийн мэдэгдсэнээр шүүгчид нь захиргааны, иргэний, эрүүгийн хэргийн шийдвэрүүдэд 1,000-100,000 еврог хахуульд авсан нотлох баримтууд байгаа ба прокурорт хахууль өгч нөлөөлсөн тохиолдол ч бий гэжээ. Евробарометрийн 2017 оны судалгаагаар Литвачуудын 93 хувь нь авлига улсын хэмжээнд өргөн тархсан гэж хариулсан нь Европын холбоонд тавд бичигдэх өндөр үзүүлэлт юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.