НИТХ-ын дарга С.Амарсайханы үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ
НИТХ-ын дарга С.Амарсайханы үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ
2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар  НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, НИТХ-ын даргыг сонгох тухай, Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалтад авах тухай, Нийслэлийн бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулав. Тэрбээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 23 дугаар захирамж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдслнтой холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг НИТХ-д хандан  хүслээ. Төлөөлөгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсонтой холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Төлөөлөгч Э.Бат-Үүл “Нийслэлийн төсвөөс гэр хорооллыг барилгажуулахад зориулан баталсан 20 тэрбум төгрөгийг буцаан татсан. Үүнийг төсвийн тодотгол байдлаар шийдвэрлэх боломж бий юу. Гэр хорооолын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх үү. Мөн та иргэншсэн хотын дарга шиг ажиллаарай. Манай зарим дарга нар шиг ажлаа аваад, өрөө тасалгаагаа засварладаг, тавилгаа сольдог байдлыг болих хэрэгтэй” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Э.Бат-Үүл төлөөлөгчийн асуултанд хариулья. Нэгдүгээрт 2019 оны нийслэлийн төсөвт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөгжүүлэх, орон сууцны төслүүдийг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулахад чиглэгдсэн хөрөнгө тусгагдсан. Энэ хүрээнд бие даасан дэд бүтэц болох “Сервис центр” буюу хэсэгчилсэн байдлаар гэр хорооллын айл өрхийг  инженерийн шугам сүлжээнд холбох хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлыг цааш нь эрчимжүүлнэ. Олон дүүргийн олон хороодод энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой. Эхнээсээ ашиглалтад орж, үр дүнгээ өгч байгаа. Богино хугацаанд аль болох олон айлыг дэд бүтцэд холбох ажлын хийнэ. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас  төсөвт тодотгол хийхгүй гэдэг асуудал яригдсаар ирсэн. Гэхдээ хууль журмын дагуу холбогдох дээд шатны байгууллагууд руу, Сангийн яам руу хандах, мөн орон нутаг өөрийн эрх мэдлийн хүрээнд төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлага гарлаа гэж үзвэл хэрэгжүүлнэ гэж бодож байна. Хоёрдугаарт та өрөө тасалгааны тухай асууж байна, иргэншсэн хотын дарга байж чадах уу гэлээ. Бид энд тэндээс ирсэн, иргэншээгүй зэрлэг хүмүүс гэж бодохгүй байна. Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхийн төлөө иргэдээс сонгогдсон, цаг хугацаатай уралдан нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байгаа төлөөлөгчид та бид. Миний хувьд өрөө тасалгаандаа засвар хийгээд, элдэв үнэтэй тавилга авах зүйл байхгүй. Би өрөөгөө солихгүй, одоо байгаа өрөөндөө ажлаа үргэлжлүүлнэ. Миний өрөөний тавилга, эд зүйл энгийн бөгөөд ажил хэргийн, албан оффисийн шаардлагад нийцсэн тавилга. Та бид бид биендээ хүндэтгэлтэй хандах ёстой гэж ойлгодог” гэв. Төлөөлөгч Ц.Баатархүү “МАН-ын 2016-2020 оны сонгуулийн жилд амласан амлалтыг нийслэлчүүд С.Амарсайхан дарга танаас нэхэх болно. Таныг Нийслэлийн хоёр том хариуцлагатай албан тушаалыг сэлгэж суусан  хүн гэж ойлгож байгаа. Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийг танд эргэн сануулья. Та мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Танд амжилт хүсье” гэлээ. Төлөөлөгч Ц.Одонтунгалаг “С.Амарсайхан дарга та нийслэлийн Засаг даргын хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хүлээн авч байгаад амжилт хүсье. Нийслэлийн Засаг даргын тамгын газын эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллаарай. Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, сурагчдын чанар хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай” гэсэн бол төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн албан байгууллагуудад хийгдэж байгаа шалгалтыг чанаржуулж, үр дүнтэй нь холбож, засаарай, хариуцлагагүй ажиллаж байгаа, ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаатнуудыг ажлаас нь чөлөөлөөрэй. Нийслэлд болохгүй бүтэхгүй байгаа албан газрууд цөөнгүй байна. Үүнд анхаарч ажиллаарай. Мөн Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарах, хувийн хэвшлийнхэнийг хотын хөгжилд татан оролцуулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлээрэй гэж хэлэх байна. Төлөөлөгч П.Баярхүү "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа УИХ-аар батлуулах ажлыг яаравчлаарай. Бидэнд сайн төлөвлөгөө, боловсруулсан цаас олон бий, гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шийдвэрлэгдэж чадахгүй байгааг та мэдэж байгаа. Энэ асуудалдаа анхаарч ажиллаарай. Нийслэлд 50 сервис центр барих төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч өгөөрэй” гэсэн саналыг илэрхийлэв. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг  төлөөлөгчдийн 74 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа