Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авлаа
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан олонхын санал авсан билээ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг батламжилсны дагуу өнөөдөр С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулав. Захирамжид "Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3, 26.4 дэх хэсэг, нийслэлийн ИТХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сайнбуянгийн Амарсайханыг Засаг даргаар томилсугай. Энэ захирамжийг үндэслэн Ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар захирамжийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгосугай" гэжээ. С.Амарсайхан: Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн зарим асуултад хариулсныг тоймлон хүргэе. -Та тамгаа гардан авлаа. Эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ? -Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Агаар, хөрсний бохирдол, авто замын ачааллыг бууруулах, иргэд, оршин суугчдад аюулгүй орчин бүрдүүлж өгөх, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон ажил бий. Энэ бүхнээс ажлаа үргэлжлүүлнэ. Нийслэлийн нөхцөл байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд ямар нэгэн байдлаар цаг алдах зүйл үгүй. Хийх ажил олон бий учраас анхаарч ажиллана. Ингэхдээ хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага шат шатанд сул, ёсзүй дорой байгаа. Төрийн алба хаагчид бүх шатандаа хариуцлагатай байвал шийдэж чадахгүй асуудал байхгүй. Гэхдээ хариуцлагыг эхлүүлж байна гээд туйлшрахгүй. Төрийн алба хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг чанартаа байлгахад анхаарна. -Халаа, сэлгээ хийх үү? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг үр дүнтэй болгох үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг цаг тухайд нь хийнэ. Гэхдээ хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлд зориулсан бус, асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн бүтэц, зохион байгуулалт хийх юм. Хяналтыг сайжруулж, ажлыг үр дүнтэй болгоно. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын баримталж ирсэн уламжлалт бодлого, тогтолцоог нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө. Энэ ташрамд хэлэхэд би нийслэлийн бүх ажлыг хормын дотор шийдчихнэ гэж хоосон амлахгүй. Хэн нэгний таалалд нийцүүлэх гэж, эсвэл цаг нөхцөөх гэж суухгүй. Үр дүнтэй ажиллахын тулд бүх хүчээ дайчилна. Ингэхдээ төрийн захиргааны алба хаагчдынхаа туршлагад суурилуулж, судалгаа тооцоонд үндэслэн, хот төлөвлөлтийг ухаалаг шийдэлтэй болгоно. Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ. Үүнд иргэд болон төрийн албан хаагчдын оролцоо чухал.   Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа