Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн байдалд шалгалт хийж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал х

Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн байдалд шалгалт хийж байна
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал хугацаанд “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүэлх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.Арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирч байгаа эсэх, тохироогүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах чиглэлд АТҮТ-ийн салбартай хамтран ажиллаж байна.Хяналт шалгалтаар МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” мөн MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 болон 14.7.14 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож ажиллаж байна.Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг бөгөөд үүнээс шалтгаалж ослын үед автомашин шатах, дэлбэрэх зэрэг аюултай байдаг. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүрэн хангасны дараа хөдөлгөөнд оролцож хэвшихийг зөвлөж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.