Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо

НИТХ-ын хуралдаан өнөөдөр \/2019.02.26\/ ээлжит бус хуралдаанаа хийж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг дөнгөж сая сонголоо.Хотын даргынтөлөөх энэ удаагийн сонгуульдНИТХ-ын да

С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо
НИТХ-ын хуралдаан өнөөдөр \/2019.02.26\/ ээлжит бус хуралдаанаа хийж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг дөнгөж сая сонголоо.  Хотын даргын төлөөх энэ удаагийн сонгуульд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, нэрээ дэвшүүлсэн. Ийнхүү хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөж, хуралдаанд оролцсон нийт 45 төлөөлөгчийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан  сонгогдлоо. Дүнг танилцуулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас тоологдож, НИТХ-ын дарга С.Амарсайханд 25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна. С.Амарсайхан нь 1973 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөнбөгөөд эрх зүйн магистр зэрэгтэй юм. Ажилласан байдал: - 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе- 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер- 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна. Гавъяа шагнал: - 2012 онд "Алтан гадас" одон Сонгуульт ажил: - 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүн, НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.