Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улмаар амь насаа алдах тохиолдол буурахгүй байгааг Орхон аймгийн замын цагдаагийн тасгаас мэдээлж байна. Тодруулбал 2018 онд энэ төрлийн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, улмаар амь насаа алдах тохиолдол буурахгүй байгааг Орхон аймгийн замын цагдаагийн тасгаас мэдээлж байна. Тодруулбал 2018 онд энэ төрлийн ослоор 3 хүн амь насаа алдаж байсан бол 2019 оны эхний 2 сард л гэхэд  Авто ослын улмаас 5 хүн амь насаа алджээ. Үүний 4 осол нь согтуугаар жолооны ард суусантай холбоотой бөгөөд 3 хүн амь нас эрсдсэн байна.  Тухайлбал: Өнгөрөгч амралтын өдөр буюу Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн авто замд, зам тээврийн онц ноцтой осол гарсны улмаас 18 настай, цэл залуухан бүсгүй амь насаа алдаж, бусад зорчигчид эрүүл мэндээрээ хохироод буй аж.   Мөн 2019 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд согтуугаар буюу архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барисан 252 зөрчил хяналт шалгалтын явцад илэрчээ. Иймд иргэн бүр согтууруулах ундаа хэрэглэсэн дотны найз нөхөд, гэр бүлийнхэн,танил нөхдөө жолооны аод суулгахаас татгалзаж, иргэн хүний үүрэг хариуцлагыг ухамсарлаж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн замын цагдаагийн тасгаас уриалж байна. 032544158Sogtuu0319
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.