Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг,

Шар усны үерээс урьдчилан сэргийлээрэй
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын график төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, далан суваг, ус гаргуурын бөглөрөлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч байна. Тус ажлын хүрээнд Үерийн далан сувагт хуримтлагдсан мөсийг зөөх, суваг татах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, техник хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.