Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Дүүргүүдийн Газрын албадын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А\/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа х

Дүүргүүдийн Газрын албадын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А\/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан. Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна. Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм. Нийслэлийн Газрын алба нь иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.