Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад

Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх сургалт эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалт өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эхэллээ. Сургалтад НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн 15 алба хаагч хамрагдаж, 15 албаны нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчид нохой хөтлөгчөөр суралцаж бэлтгэгдэх юм. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, амжилт хүслээ. Онцгой байдлын ерөнхий газрын даргын А\/15 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй “АНС-19” сургалт өнөөдрөөс эхлэн зургаан сарын турш үргэлжлэх юм. Өнгөрсөн онд албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх сургалтад Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорнод, Өмнөговь, Ховд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас нийт 10 алба хаагч хамрагдаж, 10 нохойг эрэлч нохойгоор сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.