Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран ажиллана

МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-тэй энэ онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг арга хэмжээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, Гад

МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран ажиллана
МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-тэй энэ онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг арга хэмжээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, нөгөө талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Будаева Татьяна Чагдуровна, хэлтсийн дарга Алексей Крохалев, РЦНК-ийн орос хэлний төвийн захирал Даяана Ворисова нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Хамтран ажиллах хүрээнд 2019 онд халх голын 80 жилийн ой, дунд сургуулийн сурагчдын дунд болох найрал дууны уралдаан, ирэх сарын 10-нд Оросын шар тосны баяр “Скай ресорт”-од болоход, ОХУ-ын томоохон сургуулийн үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 14-16 хооронд  РЦНК-д зохион байгуулагдхад МҮОНТ дамжуулахаар боллоо.   Түүнчлэн ОХУ-ын телевизийн хүүхдийн хуучны цэнгээнт нэвтрүүлгийг хамтран сэргээн үзэгчдэд хүргэхээр тохиролцов. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.