Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр "Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 1550012998_1_2 Зөвлөгөөнд Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 1550012978_2 "Эрдэнэс-Тавантолгой” ХКМонголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтранТавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг компанийн үйл ажиллагаанд нутагшуулахаар төлөвлөж буй юм.  1550012978_3 Энэ хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг "”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар зөвлөгөөний үеэр үзэглэв. Эрдэмтэд зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах \/шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш\/, эко болон ногоон технологи нэвтрүүлэх,уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвтилтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. 1550012975_5  Мөн энэхүү арга хэмжээний үеэрбайгалийн баялгаа зөвөөр ашиглаж, баялгийн сан байгуулж, ард иргэддээ тэгш хуваарилсан амжилттай туршлагуудыг судалж, ногдол ашиг олгох ажлаа эрчимжүүлэх,Гашуунсухайтын төмөр замыг дуусгах, тус чиглэлийн зэрэгцээзам барих ажлыг эхлүүлэх, олон мянган тээврийн жолооч нарын ажил, амьдрал, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэгзайлшгүй хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцлаа. 1550012949_6 Компани дээрх төслүүдийголон улсын зах зээлээс "IPO” босгон санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааны ажил чухам дэмжлэг болохыг онцолсон юм. 1550012958_7
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.