Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I, II баазтай хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчд

Нийтийн тээврийн жолооч нар болзошгүй гал түймрийн үед ажиллах чадвар эзэмшлээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I, II баазтай хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдад зориулсан “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль”-ийг “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-д зохион байгууллаа. Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдсан байна. Сургалтад хүрээнд гал түймрийг хугацаа алдалгүй унтраах, зорчигч болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.