Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Нийслэл дэх хорих ангиудад гэнэтийн шалгалт хийлээ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэххорих ангиудад хоригдлын ялэдлэлтийнбайдал, харуул хамгаалал

Нийслэл дэх хорих ангиудад гэнэтийн шалгалт хийлээ
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх  хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг 2019 оны нэгдүгээр сарын 28, хоёрдугаар сарын 01-ний өдөр тус тус гэнэтийн байдлаар шалгасан байна. Шалгалтад  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд хамрагджээ. Гэнэтийн үзлэг шалгалтаар нээлттэй дэглэмийн хоригдлыг хаалттай дэглэмийн хоригдолтой хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг хууль журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн ба зарим зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.